快捷搜索:  as

Цэргийн спортын наадмын хотхонтой

Дэлхийн цэргийн спортын наадмын хотхоныг танилцуулъя. Үхань хотын Жяншя дүүрэгт байрлах тус хотхон нь Дэлхийн цэргийн спортын наадмын түүхэн дэх анхны хотхон төдийгүй 1958 өрөөтэй гэнэ. Тус хотхонд өчигдрөөс буюу энэ сарын 15-наас наадамд оролцох 100 гаруй орны 10 мянга гаруй төлөөлөгчид байрлаж эхэлжээ. Үүнээс гадна тэдэнд хоол болон унаагаар үйлчлэх юм байна. Мөн спортын хотхон нь эрүүл мэндийн төв, сайн дурынхны өртөө, фитнес төв, арилжаа үйлчилгээний гудамжтай аж.

Дашрамд дурдахад, дөрвөн жил тутам зохион байгуулагддаг Дэлхийн цэргийн спортын наадам энэ сарын 19-27-нд БНХАУ-ын Үхань хотноо болно.

 

 

 

您可能还会对下面的文章感兴趣: